Шууд Chart

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчнөөр 10 хүүхэд, 3 том хүн хэвтэн эмчлүүлж байна

2025-06-30 12:15:15

Өнөөдрийн байдлаар  улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1072-д хүрч, халдварын голомт хот, хөдөө орон нутгийн аль алинд нь тэлсээр байна. Улсын хэмжээнд халдварын 75657 гаруй хавьтал бүртгэгдээд байгаа.

Дархан-Уул аймгийн  Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт  энэ сарын 30-ны өдрийн байдлаар 10 хүүхэд, 3 насанд хүрсэн хүн улаанбурхан өвчний оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.

Хэрвээ та болон таны ойр дотны хэн нэгэн улаанбурхан өвчнөөр өмнө өвдөж байгаагүй, дархлаажуулалтад хамрагдаж байгаагүй бол харьяа эрүүл мэндийн төвдөө хандахыг зөвлөж байна.


Дархан-Уул аймагт улаанбурхан өвчнөөр 10 хүүхэд, 3 том хүн хэвтэн эмчлүүлж байна  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй