
Дархан-Уул аймагт “Хаалга бүхэнд хүрч хүүхэд бүрийг хамгаалъя” дархлаажуулалтын аян эхэллээ. УОК-ын шийдвэр, ЭМ-ийн сайдын тушаалын дагуу 2025.06.25 наас эхлэн эрүүл мэндийн салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.
Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 7606 хүүхдийг дархлаажуулахаар 18 цэгийг ажиллуулж байна. Үүний 9 нь байнгын, 9 нь явуулын цэг байна. Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний вакцинд хамрагдвал зохих нийт хүүхдүүдийн 10 хувийг дархлаажуулжээ.
Аймгийн хэмжээнд Улаанбурхан өвчний 123 тохиолдол бүртгэгдсэн. Өвчний тархалт, хүндрэл нь 0-4 насны хүүхдүүдийн дунд илүү их байгаа бөгөөд вакцинд хамрагдаагүй хүүхдүүд халдвар авах өндөр эрсдэлтэй байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт өнөөдрийн байдлаар 14 хүн улаанбурхан өвчний оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Улаанбурхан өвчин нь агаар дусал, амьсгалын замаар халдварлагддаг, халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой өвчин юм.
Вакцин нь шинжлэх ухаанаар батлагдсан халдвараас хамгаалах сонгодог арга. Тиймээс иргэд та бүхэн халдварт улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлж үр хүүхдээ өөрийгөө нөхөн дархлаажуулалтад хамруулахыг уриалж байна. Хэрвээ та болон таны ойр дотны хэн нэгэн улаанбурхан өвчнөөр өмнө өвдөж байгаагүй, дархлаажуулалтад хамрагдаж байгаагүй бол харьяа эрүүл мэндийн төвдөө хандахыг зөвлөж байна.
Дархан-Уул аймгийн хэмжээнд 7606 хүүхдийг дархлаажуулахаар 18 цэгийг ажиллуулж байна | ||
Үзсэн: 204 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.