Шууд Chart

Нийтийн хэв журмыг сахиулахдаа иргэдэд аль болох хүндрэл учруулахгүй байхыг даалгав

2021-04-10 14:28:25

Бүх нийтийн хөл хориог хязгаарласантай холбогдуулан шалган нэвтрүүлэх товчоод, дүүрэг орон нутгийн хэмжээнд нийтийн хэв журмыг сахиулахтай холбоотой зохион байгуулалтын ажлыг Шадар сайд С.Амарсайхан шалгаж, Цагдаагийн ерөнхий газрын шуурхай удирдлагын төвд ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн байгууллагын удирдлагууд болон үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчидтай цахимаар холбогдов. Тухайлбал, Налайх дүүргийн 4 дүгээр зөрлөг, БЗД-ийн 20 дугаар хороо Хар хошуу, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоо, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчидтай холбогдож нөхцөл байдлын мэдээллийг авав.

Нийтийн хэв журмыг сахиулахдаа иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр зөвлөн тусалж, худаг, хүнсний дэлгүүр, эмийн сан, сайжруулсан түлшний цэгт хувийн машинтайгаа зорчих боломжийг олгох тал дээр анхаарч ажиллахыг цагдаагийн байгууллагын албан хаагчдад Шадар сайд даалгалаа.

Мөн шалган нэвтрүүлэх товчоодод хүндэтгэн үзэх шалтгаантай болон ачаа тээврийн хэрэгслийг саатуулахгүйгээр нэвтрүүлэх, цаг алдалгүй хурдан шуурхай ажиллахыг чиглэл болгов. 

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын ажлын алба


Нийтийн хэв журмыг сахиулахдаа иргэдэд аль болох хүндрэл учруулахгүй байхыг даалгав   
Үзсэн: 1988 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй