Шууд Chart

Нийт дуудлагын 90 хувийг шийдвэрлэн ажиллалаа

2021-04-12 14:48:52

Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 4790 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын 89 хувь буюу 3640 нь лавлагаа мэдээлэл, 7 хувь буюу 275  нь гомдол,  4 хувь буюу 177 нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.

Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 90 хувь буюу 4311 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа. Дуудлагын тоо өмнөх өдрүүдийнхээс 30-40 хувиар буурсан бөгөөд үйлчилсэн дуудлага буюу иргэдээс ирсэн санал, хүсэлтийн шийдвэрлэлт 2 дахин өссөн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Нийт дуудлагын 90 хувийг шийдвэрлэн ажиллалаа  
Үзсэн: 539 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй