Иргэдийн ая тухтай амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах зорилгоор Баянгол дүүргийн 2, 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт байрших Чингүнжавын гудамжийг тохижууллаа.
Тохижилтын ажлын хүрээнд нийт 34 мянган ам метр талбайд унадаг дугуй, явган хүний зам, сагсан бөмбөгийн болон хүүхдийн тоглоомын талбай барьж, бялдаржуулах тоноглол, саравч, сандал, хогийн сав, гэрэлтүүлэг байрлуулан, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн юм.
Тус бүтээн байгуулалтын ажлын зураг төслийг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Нарлаг Хөхий” ХХК боловсруулж, “Дэлгэр ган” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүллээ.



| Чингүнжавын гудамжийг тохижууллаа | ||
| Үзсэн: 128 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.