Шууд Chart

ШӨХТГ: IPTV болон үүрэн телефоны оператор компаниудад шаардлага хүргүүллээ

2021-04-13 10:24:23

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Нийлүүлэгчээс гар утас, төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээтэй холобоотой асуудлаар IPTV болон үүрэн телефоны оператор компаниудад шаардлага хүргүүлжээ.

Тодруулбал, нийлүүлэгчээс гар утас, төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээг Үйлчилгээний гэрээний салшгүй гэрээ гэх нөхцөлийг оруулж, үүрэн холбооны багцын төлбөр, зээлийн төлбөрийг цугт нь тооцож байгаа нь хэрэглэгчийн эрх ашгийг дордуулж, эргэн төлөлтөд нь хүндрэл учруулж, улмаар Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээллийн жагсаалтад орох нөхцөлийг бүрдүүлж байна.

Монгол банкны зээлийн мэдээллийн санд орж байгаа хэрэглэгчдийн мэдээллээс үзэхэд Оператор компаниуд (Мобиком Корпораци ХХК, Мобинет ХХК, Юнител групп, Юнивишн ХХК, Скайтел групп, Скаймедиа корпораци, Жи Мобайл ХХК, ДДЭШТВ ХХК) хэрэглэгч нартай байгуулсан гар утас, төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээнд тусгагдсан төлбөрийн нэхэмжлэл дээр сар бүр өөрийн холбооны багцын төлбөр буюу үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэн тооцож байна. Мөн тус гэрээний нөхцөл нь холбогдох хууль тогтоомжид үл нийцэж байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үзжээ.

Эх сурвалж: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

 


ШӨХТГ: IPTV болон үүрэн телефоны оператор компаниудад шаардлага хүргүүллээ  
Үзсэн: 1368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй