Шууд Chart

Эрүүл мэндийн салбарын ажилчид хувийн унаагаар дугаарын хязгаарлалтгүй зорчино

2021-04-13 13:00:34

Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гарсан. Захирамжаар дөрөвдүгээр сарын 10-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 00:00 цаг хүртэл хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагчдын 10 хүртэл хувийг тэгш, сондгой тоогоор төгссөн автомашины дугаараар хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.

Тэгвэл хатуу хөл хорионы үед Эрүүл мэндийн салбарын ажилчид хувийн унаагаар зорчих боломжтой боллоо. Тодруулбал, УОК-ын шуурхай хуралд эмч, ажилчдад тулгарч буй бэрхшээлийг танилцуулсанаар өнөөдрөөс  эхлэн Эрүүл мэндийн салбарын ажилчид замын хөдөлгөөнд хувийн унаагаар  дугаарын хязгаарлалтгүй оролцож болохоор болж байна.

Хатуу хөл хорионы үед Эрүүл мэндийн салбарын ажилчид хувийн унаагаар зорчих боломжтой боллоо. УОК-ын шуурхай хуралд...

Нийтэлсэн Сэрээжавын Энхболд2021.04.12, даваа

Эрүүл мэндийн салбарын ажилчид хувийн унаагаар дугаарын хязгаарлалтгүй зорчино  
Үзсэн: 2577 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй