Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

2026-03-28 08:34:19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Гуравдугаар сарын 28-нд Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Дорнодын ихэнх сумдын нутаг, Сүхбаатарын хойд сумдын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.


2026 оны 03-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 2-4 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 2-4 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 1-3 хэм дулаан байна.


2026 оны 03-р сарын 29-нөөс 2026 оны 04-р сарын 02-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр, 30-нд нутгийн баруун хагаст, 31-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. Гуравдугаар сарын 31-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ. 


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан   
Үзсэн: 161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй