Шууд Chart

Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ

2026-03-30 13:45:26

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний албанд  2026 оны 3 дугаар сарын 23- 29-ний хүртэл нийтдээ 1677 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.

 Дуудлага мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хүүхдийн эрх, хамгаалалын 261,зөвлөгөө хүссэн дуудлага 114,мэдээлэл хүссэн дуудлага 785, Зорилтот бус 517 дуудлага бүртгэгдсэн байна.  

Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 250 байгаагаас  аймгийн хэмжээнд 65 дуудлага мэдээлэл, нийслэлийн хэмжээнд 185 дуудлага мэдээллийг холбон зуучилжээ.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 28 хүүхэд үйлчилгээ авсан байна.


Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ  
Үзсэн: 112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй