Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурна.
2026 оны гуравдугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 7-9 хэм дулаан байна.
2026 оны гуравдугаар сарын 31-нээс
2026 оны дөрөвдүгээр сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 31-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 4-р сарын 1-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар, 2-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи 31-нд нутгийн зүүн хагаст, 2-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн нутгаар эрс хүйтэрнэ.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан | ||
| Үзсэн: 94 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.