Шууд Chart

Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовтой уулзав

2021-04-16 19:57:51

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой уулзав. Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл цар тахлын үед ч эрчимтэй хэрэгжиж буйг талууд тэмдэглэв.

Уулзалтын үеэр ОХУ-аас “Спутник-V” вакцины 1 сая тунг ойрын хугацаанд нийлүүлэх асуудлаар хэлэлцэж, санал солилцлоо. Элчин сайд И.К.Азизов "Монгол Улсын Засгийн газар ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах ажлыг эрчимтэй зохион байгуулж, вакцины нийлүүлэлтэд ихээхэн ач холбогдол өгч байгаа талаар ОХУ-ын холбогдох албаныханд мэдээлж, байгуулсан гэрээ хэлэлцээрийн хүрээнд татан авах Монголын талын санал хүсэлтийг уламжлах болно" гэв.

Элчин сайд И.К.Азизов Монгол эрдэмтдийн зохион бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурын талаар, түүнийг зах зээлд нийлүүлэх талаар сонирхов.


Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовтой уулзав  
Үзсэн: 723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй