Шууд Chart

Тэквондочид олимпын эрхийн төлөө өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна

2021-04-16 10:50:15

Монголын олимпын тэквондогийн холбооны Үндэсний шигшээ багийн тамирчид “Токио-2020” олимпын эрхийн тэмцээн болон Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх гол бэлтгэлээ хилийн чинадад хангаж эхэллээ.

Тодруулбал, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Лхагвадоржоор ахлуулсан шигшээ багийнхан энэ сарын 11-нээс эхлэн Кыргызстан улсын Бишкек хотноо дөрвөн улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна.

Хамтарсан бэлтгэлд хамрагдаж буй Үндэсний шигшээ багийн тамирчдаас олимпын эрх олгох тэмцээнд хоёр нь буюу 58 кг-ын жинд ОУХМ М.Түмэнбаяр, 68 кг-д ОУХМ А.Нацагдорж нар оролцоно. Харин Азийн АШТ-д 54 кг-д Т.Билэгсайхан, 58 кг-д Г.Энхбаяр, 63 кг-д Д.Чинзориг, 68 кг Э.Буяншагай, 74 кг П.Тэмүүжин нар оролцох бөгөөд БНСУ-ын багш Хур Ин-Ён дасгалжуулж байгаа юм.

Дашрамд мэдээлэхэд, “Токио-2020” олимпын эрхийн тэмцээн ирэх тавдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Йорданы Амман хотноо зохион байгуулагдана. Харин 24 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 15-20-нд Ливан улсын Берут хотноо зохиогдох юм гэж Монголын үндэсний олимын хорооноос мэдээллээ.


Тэквондочид олимпын эрхийн төлөө өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна  
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй