Шууд Chart

Олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэлнэ

2021-04-16 11:23:32

“Биеийн тамирын боловсрол, спортын хөгжил-2021” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2021 оны 04 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд болно. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Биеийн тамир, спортын улсын хороо, Монгол улсын боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургууль хамтран зохион байгуулах аж.

Эрдэм шинжилгээний хуралд Хятад, Герман, Орос, Япон, Солонгос, Англи, Сингапур, Монголын эрдэмтэн судлаачид оролцох бөгөөд Биеийн тамир, спортын шинжлэх ухааны ололт амжилт, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, гадаад, дотоодын судлаачид судалгааны ажлаа танилцуулах юм.

Уг хуралд дараах линкээр оролцох боломжтой. 

04 сарын 16-ны өдөр: https://zoom.us/j/98389728208

04 сарын 17-ны өдөр: https://zoom.us/j/92239308389


Олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 1441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй