Шууд Chart

Шадар сайд С.Амарсайхан Энэтхэг Улсын Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзав

2021-04-17 15:07:05

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2021 оны  4 дүгээр сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар цар тахлын үеийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, ялангуяа Энэтхэг Улсаас КОВИД-19-ийн эсрэг вакцин нийлүүлэх асуудлаар санал солилцсон. Энэтхэг Улс ойрын хугацаанд цар тахлын эсрэг вакцины үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд Стратегийн түнш Монгол Улсад аль болох ойрын хугацаанд вакцин нийлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд М.П.Сингх Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал тун удалгүй сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, цар тахлыг тогтоон барих үйл хэрэгт Шадар сайдаар удирдуулсан баг идэвхи чармайлт гарган ажиллаж байгааг тэмдэглэв.


Шадар сайд С.Амарсайхан Энэтхэг Улсын Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 2323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй