Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна

2021-04-20 06:57:58

Өнөөдөр аргын тооллын 2021 оны дөрөвдүгээр сарын 20. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын адаг хар луу сарын шинийн 8. Ангараг гараг. Найралт эх одтой, зургаан цагаан мэнгэтэй, шар нохой өдөр.

Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Төрөхүй 
Суудал: Мод

Өдрийн наран 5 цаг 53 минутад мандан, 19 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Нүүдэл, суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. 

Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тариалангийн хур буух улирал /4 цаг 46 минут/-д эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна хэмээжээ.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна  
Үзсэн: 1045 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй