Шууд Chart

ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг анхаарууллаа

2021-04-21 11:59:04

ОХУ-ын сөрөг хүчний удирдагчдын нэг гэгддэг Алексей Навальныйг дэмжигчдийн жагсаал цуглааныг энэ сарын 21-ний өдөр зарлаж байгаагаа түүний үүсгэн байгуулсан Авлигатай тэмцэх сангийн удирдлагууд мэдэгдсэн. Тэгвэл ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас иргэддээ хандаж коронавирусний халдвар, гарч болзошгүй үймээнээс сэргийлж хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг уриалсан байна.

Мөн ийм жагсаал цуглаанд өсвөр настнуудыг оролцохоос сэргийлэхийг уриаллаа. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ уриалгатай холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Эрх баригчдаас зөвшөөрөл авалгүйгээр ийм жагсаал цуглаан зохион байгуулбал автоматаар хууль бус гэж үзэж, хууль сахиулах байгууллагынхан ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу л хариу арга хэмжээ авах болно. Мөн ийм өдөөн хатгасан уриалгууд ОХУ-ын нутаг дэвсгэрийн гаднаас их сонсогдож байгааг сануулах нь чухал байна. Хилийн чанадад амьдардаг зарим иргэн ийм уриалга гаргаж байна. Үүнийг цаг үргэлж санаж байх ёстой" гэсэн юм.

Владимир мужийн шоронд хоригдож байгаа Алексей Навальныйг мужийн хорих эмнэлэг рүү шилжүүлсэн тухай Холбооны шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Владимир дахь салбараас мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг анхаарууллаа   
Үзсэн: 1263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй