Шууд Chart

С.Төгсжаргал FIBA-гийн төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдлоо

2021-04-21 11:51:14

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөлөөс 2021 онд дэлхийн таван тивийн 54 улсын дунд “FIBA U15 Skill Challenges” тэмцээнийг зохион байгуулахаар өнгөрсөн сард шийдвэрлэсэн. Тус тэмцээнд Монгол Улсын U15 насны эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өрсөлдөхөөр болоод буй.

Тодруулбал, манай эрэгтэй баг Ази, Далайн орнуудын бүсийн B хэсэгт БНХАУ, Тахити арал, Сири улстай нэг хэсэгт орсон бол эмэгтэй баг мөн B хэсэгт БНХАУ, Самао, Иран орны багтай тоглоно.

Түүнчлэн тус тэмцээний FIBA-гийн төлөөлөгчөөр С.Төгсжаргалыг “FIBA Asia”-гийн гүйцэтгэх захирал Хагоп Хайжириан сонгон томилжээ.

Ташрамд дуулгахад, түүнийг FIBA-г төлөөлөх анхны томилолтоо авсан 2020 оны “FIBA U17 Skill Challenges” тэмцээнд манай эрэгтэй шигшээ баг 5 тивийн 32 орноос аварга болж, NBA-гийн домог Дирк Новитский, FIBA-гийн Алдарын танхимын гишүүн, Дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Австралийн шигшээ багийн тоглогч Жэнни Скрийн нартай онлайн уулзалтыг хийж байв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

С.Төгсжаргал FIBA-гийн төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдлоо  
Үзсэн: 1519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй