Шууд Chart

Нимбэг хүний биед нэн хэрэгцээт амин дэмүүдийг агуулдаг

2021-04-22 09:27:38

Лимон бол хүний биед нэн хэрэгцээт амин дэмүүдийг агуулсан байгалийн бүтээл болсон гайхалтай жимс. Лимонтой усыг тогтмол ууснаар арьсны үхэжсэн эд, эс сэргэж, шархлаа анихаас гадна С амин дэмийн агууламжаар баялаг тул үрчлээтэхээс сэргийлж, хар батга, хөгшрөлтийн эсрэг тэмцэх сонгодог бүтээгдэхүүн ажээ.

Түүнчлэн  Нимбэгний цэвэр шүүс уухад таны шүд гэмтэх учир устай заавал холин шингэлж уух нь зөв. 

Нимбэгний цэвэр шүүс уухад таны шүд гэмтэх учир устай холин шингэлж уух нь зөв. 

БИЕИЙГ ЦЭВЭРШҮҮЛНЭ

Ходоодны үйл ажиллагааг дэмжиж элгийг цэвэршүүлэхээс эхлээд элдэв бактерийг устгах, цаашлаад ходоод, хоол боловсруулах эрхтний элдэв эмгэгт өртөх эрсдлийг бууруулж биед хурсан хорт бодисыг гадагшлуулах сайн талтай.

ЦУСЫГ ЦЭВЭРШҮҮЛЖ, ЦУСНЫ ДАРАЛТЫГ ТОГТВОРЖУУЛНА

 Толгой эргэх, дотор муухай оргихыг багасгаж цусны даралтыг тогтворжуулах ба стрессийг багасгаж амраах үйлчилгээтэй гэнэ.

АМНЫ ХӨНДИЙГ ЭРҮҮЛ БАЙЛГАНА

 Буйлнаас цус шүүрэх зэрэг буйлны үрэвсэл, элдэв эмгэгийн үед лимонтой ус, лимоны хальс, лимоны шүүсээр массажлах, амаа зайлах нь буйлны үрэвсэлт өвчнийг намдааж, амны эвгүй үнэрийг дардаг байна. 

ЖИН ХАСАХАД ТУСТАЙ

Өглөө өлөн элгэн дээрээ лимонтой ус уух нь дээр дурдсанчлан элгийг цэвэршүүлээд зогсохгүй жингээ хасахад тустай ажээ. Түүнчлэн 

ДАРХЛАА САЙЖРУУЛНА

Амин дэмээр баялаг тул биеийн дархлааг сайжруулж, улмаар ханиад томуунаас сэргийлэх байгалийн шалгарсан эм болно.

УРГИЙН ӨСӨЛТ, ХӨГЖИЛД ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ

Жирэмсэн эмэгтэйн ургийн ясны бэхжилтэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ тархины өсөлт хөгжилт болон мэдрэлийн эсүүдэд эерэг нөлөөтэй гэнэ. Нэг ширхэг лимонд агуулагдах кали нь 48.3 хувь, кальци 29.9 хувь, фосфор 11.1 хувь ба магни 4.4 хувь буюу хамгийн өндөр агууламжтай тул байнга хэрэглэж заншвал зохих амин дэмүүдийн нэг юм.

Эцэст нь хэлэхэд, . Харин 71 ба түүнээс дээш жинтэй бол нэг бүтэн лимоныг 250 мл усанд хийж ууж болох ажээ.


Нимбэг хүний биед нэн хэрэгцээт амин дэмүүдийг агуулдаг  
Үзсэн: 857 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй