Шууд Chart

Таха Ахгуль тивдээ найм дахь удаагаа түрүүлэв

2021-04-22 10:56:43

Бөхийн төрлүүдийн 2021 оны насанд хүрэгчдийн Европын аварга шалгаруулах тэмцээн Польшийн нийслэл Варшавын “Hala Widowiskowo-Sportowa” спортын ордонд үргэлжилж байна. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөл дөрөвдүгээр сарын 19-21-нд боллоо. “Рио-2016” олимпын наадам болон дэлхийн хошой аварга Туркийн хүнд жингийн алдарт бөх Таха Ахгуль “Буурал тив”-д найм (2012, 2013, 2014, 2015, 2017, 2018, 2019, 2021 он) дахиа түрүүлэв. Мөрний хагалгаанд орж жил хагас орчим барилдаагүй турк эр гол өрсөлдөгч, дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн Гено Петриашвили, Беларусийн өсч яваа залуу Денис Хроменков, энэ жилийн Оросын аварга 20 настай Сергей Козырев нарт хичээл заан тивдээ хамгийн олон түрүүлсэн өөрийн тогтоосон дээд амжилтаа ахиуллаа. ОХУ-ын Артур Найфанов гурав, Туркийн Сулейман Атли хоёр дахиа түрүүлсэн бол үлдсэн долоон жинд шинэ аваргууд төрсөн юм.

Энэ жилийн хамгийн дуулиантай аваргаар 74 кг-ын жинд 2019 оны Нур-Султаны ДАШТ-д дээд жиндээ хүрэл медаль хүртэж байсан Словакын Таймураз Салказанов тодорсон. Хойд Осет гаралтай 25 настай мань эр хэсэгтээ дэлхийн хошой аварга Италийн Франк Чамизо, дэлхийн дэд аварга Гүржийн Автандил Кенчазе, өнгөрсөн жилийн Дэлхийн цомын аварга ОХУ-ын Разамбек Жамалов гээд жингийнхээ бараг бүр шилдгүүдийг эцсийн мөчид ялж аваргалах замаа зассан билээ. Сонирхолтой нь энэ жилийн Европын дэвжээнд ердөө гурван орны бөхчүүд аваргалсан бөгөөд ОХУ зургаа, Турк, Словак тус бүр хоёр жинд алтан медаль хүртсэн. Словакын хоёр бөх нь Хойд Осетоос иргэншил авсан нөхдүүд.

Эрэгтэйчүүдийн дүн:

57 кг: 1. Сулейман Атли (Турк) 2. Начын Монгуш (ОХУ) 3. Афган Хашалов (Азербайжан) 3. Камиль Керимов (Украин)

61 кг: 1. Абасгажи Магомедов (ОХУ) 2. Андрей Желеп (Украин) 3. Эдуард Григорьев (Польш) 3. Бека Ломтазе (Гүрж)

65 кг: 1. Загир Шахиев (ОХУ) 2. Криштоф Бьенковски (Польш) 3. Максим Сакултан (Молдов) 3. Али Рахимзаде (Азербайжан)

70 кг: 1. Исраил Касумов (ОХУ) 2. Туран Байрамов (Азербайжан) 3. Арман Андреасян (Армен) 3. Игорь Никифорюк (Украин)

74 кг: 1. Таймураз Салказанов (Словак) 2. Мирослав Киров (Болгар) 3. Франк Чамизо (Итали) 3. Митчелл Файнсильвер (Израиль)

79 кг: 1. Ахсарбек Гулаев (Словак) 2. Сайфедин Алекма (Франц) 3. Аланс Амировс (Латви) 3. Ника Кенчадзе (Гүрж)

86 кг: 1. Артур Найфонов (ОХУ) 2. Сандро Аминашвили (Гүрж) 3. Милес Амин (Сан-Марино) 3. Али Шабанов (Беларусь)

92 кг: 1. Магомед Курбанов (ОХУ) 2. Самуэль Шеррер (Швейцарь) 3. Осман Нурмагомедов (Азербайжан) 3. Гаджи Ражабов (Беларусь)

97 кг: 1. Алихан Жабраилов (ОХУ) 2. Сулейман Карадениз (Турк) 3. Элизбар Одикадзе (Гүрж) 3. Радослав Баран (Польш)

125 кг: 1. Таха Ахгуль (Турк) 2. Сергей Козырев (ОХУ) 3. Гено Петриашвили (Гүрж) 3. Александр Хоцяновский (Украин)  


Таха Ахгуль тивдээ найм дахь удаагаа түрүүлэв  
Үзсэн: 566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй