Шууд Chart

Цахилгаан хөдөлгүүртэй нисдэг тэрэг бүтээнэ

2021-04-22 15:27:03

Өндөр хурдны RACER (Rapid And Cost-Effective Rotorcraft) нисдэг тэрэгний туршилтын загварыг зохион бүтээх ажил ид явагдаж байна. “Airbus” компани нисдэг тэрэгний их биеийг угсарч байгаа бөгөөд “Safran” хайбрид цахилгаан хөдөлгүүрийн ачаар ердийн нисдэг тэрэгнээс 15 хувиар бага шатахуун зарцуулах бол хурдыг 400 км/цагт хүргэх юм.

Тус нисдэг тэрэг 740 км-т 6-8 хүн тээвэрлэх, эмнэлгийн түргэн тусламж үзүүлэх, эрэн хайх, авран туслах, хууль сахиулах ажиллагаанд оролцох зориулалттай байх аж. Энэ жилийн сүүлээр RACER-ийг Францын Марингане дахь “Airbus” компанийн “Helicopters” салбарт шилжүүлэх ба 2022 оны эцэс гэхэд угсарч, туршилтын нислэгийг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Сонирхуулахад, .

Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн ерөнхий инженер, ахмад Э.Мөнх-эрдэнэ


Цахилгаан хөдөлгүүртэй нисдэг тэрэг бүтээнэ  
Үзсэн: 666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй