Шууд Chart

Судалгааны зориулалтаар зурдаг амьтны зураг уран зургаас тэс өөр

2021-04-22 17:10:53

Хятадын шинжлэх ухааны академийн Амьтан судлалын газрын хоёр нутагтан, мөлхөгч судлалын лабораторийн ахлах эрдэмтэн, амьтны зураач Ли Жиянгө 60 настай. Тэрбээр 1978 онд амьтан судлалын газар ажиллаж, 1990 оноос хоёр нутагтан, мөлхөгчийн судалгааны тасагт зураачаар ажиллажээ. Шинжлэх ухааны бүтээлд зориулж судалгааны зориулалтаар амьтан зурах нь уран зургаас тэс өөр. Учир нь амьтны гадаад байдлыг нарийвчлан бодитоор зурах шаардлагатай бөгөөд тухайн амьтны гадаад төрх, биеийн бодит хэлбэр, арьсны судал, хээ, өнгө, онцлогийг яг таг харуулах хэрэгтэй.

Жишээлбэл, мэлхий зурлаа гэхэд өөр өөр олон төрөл ангилал байдаг. Зарим нь яг ижил харагдах ч хөлийн арьс нь хээтэй, хээгүй, заримынх нь хуруу шөвгөр бол өөр төрөл зүйл нь дугуй хуруутай, заримынх ул хотгор, тэгш гээд бүгд давтагдашгүй байдаг аж. Эдгээр онцлог шинжийг нь гаргахын тулд удаан ажиглах, мөн тухайн амьтны хөдөлгөөний онцлогийг шинжих гэх мэт

Сонирхуулахад, амьтны зураач Ли Жиянгө 43 жилийн хугацаанд судалгааны зориулалтаар мянга гаруй амьтны зураг зуржээ.

 

Эх сурвалж: CCTV

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Судалгааны зориулалтаар зурдаг амьтны зураг уран зургаас тэс өөр  
Үзсэн: 3246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй