Шууд Chart

Ирээдүйд мэндлэх хүүхдийн хүйст нөлөөлж болох уу...

2014-05-09 13:56:53

Эрт дээр үеэс хүн төрөлхтөн ирээдүйд мэндлэх хүүхдийн хүйст нөлөөлөх гэсэн оролдлогыг олонтаа хэрэглэж иржээ. Ингэхийн тулд янз бүрийн уншлага шившлэг хийдэг байж. Бас элдэв төрлийн өвс ногоо буцалгаж уудаг байсан боловч ямар ч үр дүнд хүрэлгүй олон зуун жилийг үджээ. 

Харин саяхан Францын хэсэг эрдэмтэн хүссэн хүүхдээ төрүүлж болно гэсэн дүгнэлт хийсэн нь ихээхэн шуугиан тариад байгаа гэнэ. Тэд зүгээр нэг дүгнэлт гаргаад зогссонгүй хүссэн хүүхдээ олон өвөрмөц аргыг нээсэн байна. Францын тэдгээр эрдэмтэн ямар хүйсийн хүүхэд төрүүлэхийг зөвхөн хоол ундаар л зохицуулж болно гэж мэдэгджээ.

Хэрэв та хүү, охин хоёрын аль нэгийг хүсэж байгаа бол үр тогтохоос гурван долоо хоногийн өмнөөс эхлэн тусгай хоолны дэглэм барих ёстой аж. Хэрэв энэхүү хоолны дэглэмийг барьж чадвал хүсэл мөрөөдөл болсон хүү юм уу, охин төрүүлэх боломж 80 хувиар биелэх магадлалтай гэнэ.

Хүүтэй болохын тулд яах ёстой вэ?
-Мал амьтны мах, бас загасны мах аль болох их идэх хэрэгтэй.
-Хүүхдийн будааг сүүгүйгээр идэж болно.
-Жигнэмэг идэж болно.
-Мөөг, төмс, хатаасан вандуйг аль болох их ид.
-Хоолоо аль болох давс ихтэй идэх хэрэгтэй.
-Банана, интоор, абрикос, персик гээд бүх төрлийн жимсийг сайн ид.
-Сүү огт хэрэглэж болохгүй.
-Ногооны салат, байцаа, гоньд идэх хэрэггүй.
-Бүх төрлийн самар, хушга, газрын самар идэж болохгүй.
-Цай кофе, дарс, шар айраг, содтой ус, рашаан, какао болон сүүн шоколад ууж болохгүй.
-Вафли болон бусад сүүн хольцтой нарийн боов идэж болохгүй.
-Талх маш бага хэрэглэ.
-Хэрэв долоо хоногийн дараа эмэгтэй хүн өөрөө давслаг, исгэлэн юм идмээр санагдаж эхэлвэл танайх хүүтэй боллоо гэсэн үг.

Охинтой болохын тулд яах вэ?
-Maл амьтны мах, бас загасны мах аль болох бага идэх хэрэгтэй.
-Жигнэж болгосон хоол аль болох их идэх хэрэгтэй.
-Өндөг идвэл маш сайн.
-Самар сайн ид.
-Манжин, лууван, өргөст хэмх, сонгино, улаан лооль ид.
-Бүх төрлийн сүүн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь чухал.
-Төмс эрдэнэшиш, лаазалсан ногоонуудаас аль болох зайлсхий.
-Сахар, зөгийн бал, жимсний чанамал болон бусад амттан болгоныг аль болох их ид.
-Кофе, цай, кальцитай гэхдээ гаазгүй рашаан уувал сайн.
-Ямар ч төрлийн хиам идэж болохгүй.
Хэрэв уг жороос болж биед чинь ямар нэгэн муу нөлөө илэрвэл та энэ хоолны дэглэмээс татгалзах хэрэгтэй.
-Гэхдээ хүссэн хүүхдээ төрүүлхийн тулд тэвчиж чадвал та энэ ертөнцийн хамгийн сайн эх байх болно.


Ирээдүйд мэндлэх хүүхдийн хүйст нөлөөлж болох уу...  
Үзсэн: 1379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-10 15:49
B.lhagvasuren oroltsooddandaa Lhagvasyren bertei humuus oroltsson yamar bebtruuleg hezee garsniig helj uguuch

Бидэнтэй нэгдээрэй