Шууд Chart

Энэтхэгийн эмч, эмнэлгийн ажилтнууд олон улсын хамтын нийгэмлэгийн орнуудаас дэмжлэг хүсч байна

2021-05-05 09:35:17

Ковид-19 цар тахлын 2 дахь  маш хүчтэй давлагаанд  өртөөд  байгаа  Энэтхэг улсад халдварын нөхцөл байдал хүндхэн хэвээрээ байна. Өнгөрсөн 24  цагт тус улсад халдварын 355 мянга гаруй тохиолдол   батлагдсан бол нас баралт 3400  аар нэмэгджээ. Эрх  баригчид  өнгөрсөн  4 дүгээр сарын  30-наас  эхлэн  халдварын  хоногт бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо  буурч байна гэж мэдэгдэж байгаа ч эмч, эрүүл мэндийн салбарынхан  барууны  орнууд,  олон улсын хамтын нийгэмлэгүүдээс дэмжлэг  тусламж хүсч  байгаа аж.

Тодруулбал, Ассошэйтэд пресс агентлаг  Нью-Дели хотын энэхүү эмнэлэгт  очиж сурвалжилга  бэлтгэх үеэр  эмч нар олон улсад хандаж  тусламж дэмжлэг  хүссэн  байна. Тус эмнэлгийн ор  дүүрсэн,  хүчилтөрөгчийн хомсдол үүсч  эхэлсэн  байна.  үүнээс болж   нас  баралт  нэмэгдэж  байгааг  эмч нар   анхааруулж  байна.  эрүүл мэндийн  салбарынхны  ачаалал   дийлдэхгүй бол  эмч,  сувилагчид  ч туйлдаж эхэлжээ. 

Эрчимт  эмчилгээний  тасгийн эмч Ручи Гупта: Манай  энд  зүгээр  ч нэг хүнд  биш  бүр  сүйрэл нуралт болж  байна. Бидэнд хэн нэгнээс уучлал өршөөл ч эрэх  цаг  алга. Бид  өвчтөнүүдээ  энд  алдсаар  байна. Нуугаад  байх зүйл  алга.  Мужийн  захирагч, удирдлагууд  гээд  бүгд  л   энэ  бүхнийг мэдэж  байгаа.

Дели  хотын эрх баригчид  харин  цэргийнхэнд  хандаж  дэмжлэг  тусламж хүссэн  байна.  Мөн БХЯ-нд  хандаж   өвчтөнүүдэд туслах болон  эрүүл мэндийн төвүүд, эрчимт  эмчилгээний тасгийнханд туслахыг уриалжээ.  Ингэж  байж  эмч мэргэжилтнүүдийнхээ  ачааллыг  бага ч  болов хөнгөвчлөхийн зэрэгцээ эмнэлгийн тусламж  үйлчилгээ  авч чадахгүй байгаа   хүмүүст  боломж олгоно гэж  найдаж  байна. мөн   Энэтхэгийн анагаахын сургуулиудын  төгсөх  шалгалтуудыг цуцалж  оюутнуудыг  цар тахлын эсрэг тэмцэл  рүү илгээж  байна.

Эмнэлгийн дарга Сумит Рай: Олон улсын тусламж ирж байгаа бол бидэнд тэр нь үнэхээр  хэрэгтэй, шаардлагатай  байна. Ганц  хүчилтөрөгч ч биш. Энд томоохон гамшиг сүйрэл  нүүрлээд  байна. Газар хөдөлсний дараа  эмч,  сувилагчид,  эмнэлгийн ор  зэргийг илгээж  эхнээс нь  бүхнийг  барьдаг  шиг л  арга хэмжээ авах шаардлагатай  байна.

Олон улс, хамтын нийгэмлэгийнх   Энэтхэгт  тусламжийн гараа  шуурхай  сунгасаар  байна.   Их британи л гэхэд  Энэтхэг рүү  мянга гаруй хүчилтөрөгчийн аппаратыг нэмэлтээр илгээгээд  байна.  мөн  Израиль, Канад, АНУ,  Европын холбооны орнууд  ч хүмүүнлэгийн тусламж илгээж  байна.   НҮБ-ын   салбар  байгууллагууд   ажилтнуудаа  Энэтхэг  рүү илгээж,  иргэдэд  нь  цар тахлаас  сэргийлэх,   дархлаажуулалтад  хамрагдах асуудлаар   ухуулга,   сурталчилгаа хүртэл  хийж байгаа юм байгаа юм.

НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн  даргын   хэвлэлийн албаны  дарга Стефан Жюаррик: НҮБ-ын багийнхан худал мэдээллийг няцааж  иргэдийн төөрөгдлийг арилгах чиглэлээр   кампанит ажил  хийж  байна.  Юнисефийнхэн тус улсын вакцинжуулалтын  үндэсний хэмжээний аянтай  холбоотойгоор  сургалтууд  хийж байна. хөдөө  орон нутгийн  17 сая гаруй хүнд  вирусийн халдвар авахаас  сэргийлэх,  вакцины  ач  холбогдлын  талаар  таниулах   ажлыг  орон нутгийн   радиогийнхонтой  хамтран  хийж  байна.  өнөөдөр   Энэтхэгийн  муж, хот,  тосгон  сууринд  НҮБ ын  бүх   салбар  байгууллагын нийт  650 гаруй мянган хүн ажиллаж  байна.

Энэтхэгийн эрх баригчид   цар тахлын хүчтэй  давлагаатай  тэмцэхийн тулд  дархлаажуулалтын аянаа  шуурхайлсан ч  өнөөдөр  вакцины хүрэлцээ муутай хэвээр байна. хэдийгээр Астразенекагийн вакцины  үйлдвэр Энэтхэгт байдаг тус үйлдвэрийн вакцины  экспортод  хориг тавьсан ч  байдлыг  засч  чадахгүй  байна. Мөн  Америкийн Пфайзер  компанийнхан Энэтхэгт  70 сая  ам.долларын  эм бэлдмэл  нийлүүлэхээ  зарласан байна. Энэ  нь  Энэтхэг даяар  коронавирусний  халдвар авсан бүх хүнийг 90 хоногийн хугацаанд   эмчлэхэд хангалттай  хүрэх юм  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэгийн эмч, эмнэлгийн ажилтнууд олон улсын хамтын нийгэмлэгийн орнуудаас дэмжлэг хүсч байна  
Үзсэн: 2317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй