
Москва дахь АНУ-ын элчин сайдын яам ирэх 12-ны өдрөөс эхлэн Оросын иргэдэд зарим төрлийн виз олгохоо зогсоохоор болжээ. Энэ тухай тус дипломат төлөөлөгчийн газар албан ёсны сайтаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Тодруулбал, ирэх 12-ноос цагаачлал, дипломат албан томилолтоос бусад зорилгоор Америкийг зорихыг хүсэгчдэд виз олгохгүйгээ мэдэгджээ. Мөн энэ шийдвэр нь ОХУ-д гадаад ажилтнуудыг гэрээгээр ажиллуулах журамд хязгаарлалт тогтоосон учир Москва дахь Америкийн элчин сайдын яамны ажилтнуудын тоо 75 хувь цөөрсөнтэй нь холбоотой гэж тайлбарласан байна.
АНУ ын Ерөнхийлөгч Жозеф Байден өнгөрсөн 4 дүгээр сарын 15-нд Оросын эсрэг шинээр хориг арга хэмжээ авсны дээр Вашингтоноос Оросын 10 дипломат ажилтанг "тааламжит бус этгээд" хэмээн албадан гаргасан. Оросын гадаад хэргийн яамнаас хариу арга хэмжээ авахаа зарласан. Саяхнаас Москва нөхөрсөг бус улс орнуудын жагсаалт гаргаж, үүндээ АНУ, Чех, Польш, Балтийн орнуудыг оруулахаар төлөвлөж байгаа нь тодорхой болсон нь Вашингтоны хоригийн хариуд тооцогдохоор байна.
Москва дахь АНУ-ын Элчин сайдын яам зарим төрлийн виз олголтоо зогсооно | ||
Үзсэн: 1512 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.