Шууд Chart

АНУ энэ онд хүлээн авах цагаач дүрвэгсдийн тоог нэмжээ

2021-05-05 11:18:34

АНУ-ын Ерөнхийлөгч  Жозеф  Байден  өнгөрсөн  10 дүгээр сарын 1-нээс эхэлсэн 2021 онд хүлээн авах  цагаач, дүрвэгсдийн тоог нэмж  62500-д  хүргэсэн  тухай  Цагаан ордны хэвлэлийн албанаас тараасан мэдээлэлд  тэмдэглэжээ. Байдены  өмнөх  Ерөнхийлөгч  Дональд Трамп  өнгөрсөн оны  10 сард санхүүгийн энэ  жилд  хүлээн авах цагаач  дүрвэгсдийн тоо 15 мянгаар  тогтоож  баталсан байсан юм.

Энэ нь  1980  оноос хойших  хамгийн бага  тоо байсан.  Ерөнхийлөгч  Байден  энэ   тоо хязгаарыг  өөрчлөхгүй байхаар  өнгөрсөн  4 дүгээр  сард шийдсэн байсан ч эрс  шүүмжлэлтэй  тулгарч, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга нь  эцсийн  шийдвэр  биш  байсан  хэмээн залруулахад хүрсэн байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ энэ онд хүлээн авах цагаач дүрвэгсдийн тоог нэмжээ  
Үзсэн: 822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй