Шууд Chart

БНСУ-д өнгөрсөн 4 сард хэрэглээний үнийн өсөлт 2,3 хувьд хүрчээ

2021-05-05 11:30:44

БНСУ-д  өнгөрсөн  4 дүгээр сард хэрэглээний үнийн өсөлт  2020  оны  4  сарынхтай харьцуулахад  2,3 хувиар өссөн  байна. Энэ нь  2017  оны  8 сараас хойших хамгийн өндөр  өсөлтөд  тооцогдож  байгааг   тус улсын үндэсний статистикийн  удирдах газраас өнөөдөр  мэдээлсэн байна.

БНСУ-д хүнсний  бүтээгдэхүүнүүд, газрын тосны  үнийн  тогтворгүй байдлаас үл  хамаардаг суурь  инфляц өнгөрсөн  4 дүгээр сард жилийн  дүнгээрээ 1,1 хувьд  хүрчээ.  Загас, мах,  хөдөө  аж ахуйн  бусад  бүтээгдэхүүний үнэ  өнгөрсөн  оны  4  сарынхтай харьцуулахад   13,1 хувиар, газрын тосны  бүтээгдэхүүний үнэ  13,4 хувиар  өссөн  байна. 

Мөн орон сууцны  үнэ  жилийн дүнгээрээ  1,2 хувиар  өсчээ.  Гэхдээ   өмнөд  Солонгосын  эдийн  засгийн шинжээч мэргэжилтнүүд   хөдөө аж ахуйн  болон  газрын тосны  бүтээгдэхүүнүүдийн үнэ  тогтворжих замаар оны  2 дугаар хагаст  инфляцын  түвшин   буурна гэж  таамаглаж  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-д өнгөрсөн 4 сард хэрэглээний үнийн өсөлт 2,3 хувьд хүрчээ  
Үзсэн: 674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй