Шууд Chart

ОХУ-ын зах зээлд мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх асуудлаар зөвлөлдөв

2021-05-05 19:54:53

Гадаад харилцааны яам, ГХЯ-ны Хөрөнгө оруулалт, судалгааны төв болон Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ хамтран 5 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсаас ОХУ-ын зах зээлд мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ОХУ-ын маркетингийн фирмийн төлөөлөлтэй зөвлөлдөх цахим уулзалт зохион байгуулав. Тус уулзалтад Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Махны холбоо, дотоодын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 10 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

Цахим уулзалтаар ОХУ-ын зах зээлд мах, махан бүтээгдэхүүн экспортлоход тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга  зам, мөн тус улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бараа, бүтээгдэхүүн экспортолж байгаа бусад улсын туршлагын талаар талууд мэдээлэл солилцов. Махны экспорттой холбоотой анхаарах асуудал, авах арга хэмжээний талаар ОХУ-ын маркетингийн фирмийн төлөөлөгчийн хийсэн мэдээлэл дотоодын аж ахуйн нэгжүүдэд ач холбогдолтой болов.

ОХУ-тай худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх зорилгоор 2020 оноос Москва дахь ЭСЯ-нд Худалдааны төлөөлөгчийн бүтцийг сэргээсэн ба Владивосток хотод мөн Худалдааны төлөөлөгч ажиллах юм. Худалдааны алдагдлыг бууруулах, худалдааг хөнгөвчлөх, энэ хүрээнд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор экспортын чадамжтай тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа, маркетингийн ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллаж байна.


ОХУ-ын зах зээлд мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх асуудлаар зөвлөлдөв  
Үзсэн: 603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй