Шууд Chart

COVID-19: Өрх гэртээ цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ

2021-05-06 09:08:04

Өрх гэртээ цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хэрхэн хийх тухай зөвлөгөө мэдээлэл хүргэе.  

• Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах

• Хүүхдийн тоглоомыг 2%-ийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (1 литр бүлээн усанд 20 гр сод хийнэ)

• Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх

• Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх

• Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл зэргийг угааж индүүдэх

• Хана, шал, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор угааж цэвэрлэх

• Ариун цэврийн өрөөний тосгуур, банн, суултуурыг 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх

• Гэрээ цэвэрлэсний дараа гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх

• Өрөө тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгэх

• Ахуйн бээлий хэрэглэхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

COVID-19: Өрх гэртээ цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ  
Үзсэн: 234 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй