Шууд Chart

БНХАУ Австралитай байгуулсан эдийн засгийн харилцааны гол механизмыг зогсоолоо

2021-05-07 09:23:43

БНХАУ Австралитай байгуулсан стратеги, эдийн засгийн яриа хэлэлцээний хүрээнд хийгддэг бүх үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоож байгааг өнгөрсөн лхагва гарагт тус улсын Хөгжил Шинэтгэлийн хорооноос мэдэгдлээ. Энэ шийдвэрийг Австралийн засгийн газрын хоёр орны хамтын ажиллагаанд гаргаж байгаа хандлагад тулгуурлаж гаргасан гэж Хятадын тал тайлбарласан байна.

Энэ нь Хятад, Австралийн харилцаа муудсанаас хойш дипломат механизмыг албан ёсоор царцаасан анхны тохиолдол болж байгааг Австралийн хэвлэлд онцолжээ. Австралийн засгийн газар Хятадын Бүс ба зам санаачилгад нэгдэж байсан Виктория мужийн оролцоог хязгаарласантай холбогдуулж, Хятадын тал ийм шийдвэр гаргажээ. 

Хятадын хөгжил шинэтгэлийн хорооны мэдэгдэлд, сүүлийн үед Австралийн засгийн газар хүйтэн дайны ой санамж, үзэл суртлын ялгаварлалын үүднээс хоёр орны хамтын ажиллагаа, энгийн харилцааг тасалдуулах хэд хэдэн арга хэмжээ авсан гэж онцолжээ.

Хятад Австралийн стратеги, эдийн засгийн яриа хэлэлцээ нь хоёр орны засгийн газрын тэргүүн нарын тогтмол уулзалтын хүрээнд явагддаг чухал механизм гэж Бээжин үзэж байсан юм. Өнгөрсөн оны 4 дүгээр сард Австралийн засгийн газар Бээжинтэй зөвлөлдөхгүйгээр коронавирусний уг гарлыг олон улс мөрдөн шалгах нь зүйтэй гэж мэдэгдсэнээс хойш хоёр Хятад, Австралийн харилцаа муудсан.

Тухайлбал, Хятадын тал Австралийн нүүрсний тээврийг хэдэн сар саатуулж, тус улсаас нүүрс авахгүй байхаар шийдвэрлэх, Австрали дарсны импортыг хориглох зэргээр худалдааны хориг саад тавьж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ Австралитай байгуулсан эдийн засгийн харилцааны гол механизмыг зогсоолоо   
Үзсэн: 695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй