Хятадын Синофарм үйлдвэрийн "COVID-19"-ийн эсрэг вакциныг энэ сарын 07-ны өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын “Emergency Use Listing” (EUL) буюу Яаралтай нөхцөлд хэрэглэж болох вакцины жагсаалтад бүртгэж авсан байна.
Ингэснээр тус вакциныг олон улсын "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд дэлхийн бусад улс орнуудад нийлүүлэх боломж нээгдэж байгаа юм. Синофарм үйлдвэрийн вакцин нь стандарт шаардлагыг өндөр түвшинд хангаж байгаа бөгөөд өндөр настнууд, эрсдэлтэй бүлгийн хүмүүст сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд гаргажээ.
ДЭМБ одоогоор Pfizer, AstraZeneca, Johnson & Johnson, Serum Institute of India, Moderna вакцинуудад ДЭМБ зөвшөөрөл олгоод байсан бол Синофарм нь албан ёсоор зөвшөөрөгдсөн 6 дахь вакцин болж байна. Монгол Улсын Засгийн газар хүн амаа дархлаажуулах зорилтын хүрээнд Веросэлл вакциныг БНХАУ–ын хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 300,000 тун, арилжааны шугамаар 2,334,400 тун хүлээн авсан. Энэ 5 дугаар сард мөн арилжааны шугамаар 1,665,600 тун Веросэлл вакциныг татан авахаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн иргэдийн 92 хувь,орон нутгийн иргэдийн 55 хувь нь нэгдүгээр тундаа хамрагджээ.
ДЭМБ: БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн Вероцелл вакцинд зөвшөөрөл олгов | ||
Үзсэн: 2269 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.