Шууд Chart

Ногоон бүсэд эргүүл ажиллаж байна

2021-05-09 10:24:35

Нийслэлийн хэмжээнд өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор 5 байгууллагын хамтарсан хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн ногоон бүсэд эргүүл хяналтаар ажиллаж байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Баганхангай дүүргийн ногоон бүсийн 126 чиглэлд 222 алба хаагч, 77 автомашин техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Он гарсаар нийслэлд 67 удаагийн шар өвсний түймрийн дуудлага бүртгэгдсэн бөгөөд Гал түймэр унтраах, аврах ангийн томилгоот бүрэлдэхүүн, бэлтгэл ээлж, хөдөлгөөнт ээлжийн алба хаагчид газар дээр нь шуурхай унтраан ажилласан.

Мөн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид гал түймэр гарч болзошгүй 48 зөрчлийг газар дээр нь арилгууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Ногоон бүсэд эргүүл ажиллаж байна  
Үзсэн: 408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй