Шууд Chart

Монгол цэргүүд цэргийн ёслолын жагсаалд оролцож байна

2021-05-09 14:22:04

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод зохион байгуулагдаж буй цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний 75 цэргийн алба хаагч оролцлоо.

Цэргийн ёслолын жагсаалд оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг Тусгай хүчний цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Гансэлэм, тус командлалын Материал, хангалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Батзориг, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Бат-Эрдэнэ нар удирдан оролцож байна.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын цэргийн алба хаагчид нь ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн урилгаар оролцож байгаа бөгөөд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийнхнаас бүрдсэн тус бүрэлдэхүүнийг ахмад Б.Банзрагч командлан алхаллаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчний хувьд 2015, 2020 онд буюу Аугаа их Эх орны дайны ялалтын 70, 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцож, ОХУ-ын Москва хотын төв талбайд монгол цэргийн сүр хүч, цог золбоог олон улсад сурталчлан таниулж чадсан билээ.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Монгол цэргүүд цэргийн ёслолын жагсаалд оролцож байна   
Үзсэн: 661 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй