Шууд Chart

Өндөр гэгээн Занабазарын хайр, дурлалын тухай балет үзэгчдийн хүртээл болно

2021-05-11 10:11:06

Буриадад Өндөр гэгээн Занабазарын хайр, дурлалын тухай балет үзэгчдийн хүртээл болох нь ээ. Өндөр гэгээн Занабазар бол Монгол Улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагт билээ.

Буриадын Дуурь, бүжгийн театрт балетмейстер Александр Мишутины “Лик богини” балет энэ сарын 29-30-нд тавигдана. “Лик богини”-д Өндөр Гэгээний эмгэнэлт дурлалын тухай өгүүлэх юм.

Зохиолд өгүүлснээр Занабазар нэгэн бүсгүйд дурлах агаад Түвдийн лам нар түүний дурлалыг нүгэл хэмээн үзэж, бүсгүйг хөөхийг шаардана. Занабазар татгалзсан ч лам нар түүний хайртыг хорлон хөнөөж байгаа нь гарна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өндөр гэгээн Занабазарын хайр, дурлалын тухай балет үзэгчдийн хүртээл болно  
Үзсэн: 519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй