Шууд Chart

Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагааны тухай

2021-05-11 13:29:37

Соёлын өвийн үндэсний төв нь анх 1988 онд тухайн үеийн Соёлын яамны харьяа “Музейн үзмэр сэргээн засварлах урлан” нэртэйгээр анх байгуулагдаж байжээ.

Соёлын өвийн үндэсний төв 1988-1995 онд Музейн үзмэр сэргээн засварлах урлан нэртэйгээр улс, аймгийн музейн үзмэр сэргээн засварлах чиглэлээр, 1995-2008 онд музейн үзмэр, хээр хөдөө орших түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэн мэдээллийн сан бүрдүүлэх. Мөн музейн үзмэр сэргээн засварлах чиглэлээр, 2008 оноос Монгол үндэстэн, угсаатны соёлын биет бус өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлэх, Соёлын биет өв (хөдлөх болон үл хөдлөх дурсгал)-ийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлэх.

Түүнчлэн түүх, соёлын хөдлөх болон үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах чиглэлээр, 2017 онд “Соёлын өвийн үндэсний төв болон өргөжиж, Соёлын өвийг бүртгэн мэдээлэх, Соёлын өвийг авран хамгаалах, Соёлын биет өвийг сэргээн засварлах, Соёлын өвийн мэдээллийн технологи, аюулгүй байдал гэсэн үндсэн чиглэлээр улс, аймаг, нийслэл, сум дүүргийн музей, орон нутаг судлах танхим, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллага зэрэг 500 орчим байгууллагыг хамруулсан, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагааны тухай  
Үзсэн: 891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй