Шууд Chart

Боробудур-Буддын шашны хамгийн том дурсгал

2021-05-12 12:38:44

Дэлхийн хамгийн том хэмжээтэй Буддын шашны дурсгал болох Боробудур нь Индонези Улсын Йогякарта хотоос баруун хойд зүгт 42 км зайд Сундоро-Сантизн ба Мербабу-Мерапи гэсэн хоёр галт уулын хооронд өндөрлөг газар оршдог. 

780-840 оны хооронд баригдсан ба ойролцоогоор 100 жилийн турш Буддын шашны оюун санааны төв төдийгүй гэгээрэл, мэргэн ухаанруу хөтлөх мөргөлийн газар байсан гэж үздэг бөгөөд түүнээс хойш орхигдсон байна.

ЮНЕСКО 1991 онд Боробудурыг Дэлхийн өвийн жагсаалтад албан ёсоор оруулснаас хойш Боробудурыг дэлхий нийтээр мэддэг болж, зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж, өнөөдөр олон улсын аялал жуулчлалын томоохон төв болжээ.

Боробудурыг барихад 1.6 сая гаруй галт уулын чулуулаг ашигласан ба нэг том суварга хэлбэрээр бүтээсэн бөгөөд дээрээс нь харахад Бурхадын орон хот мандал хэлбэртэй, Буддагийн 504 баримал, түүний сургаал болон, амьдралтай холбоотой үйл явдлыг дүрслэсэн дахин давтагдашгүй ур хийцтэй бүхий 2000 гаруй чулуун баримал чимэглэлтэй. Мөргөлчид, жуулчид цагийн зүүний дагуу давцан тус бүрээр тойрон явахад нийт гурван км орчим болдог байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Боробудур-Буддын шашны хамгийн том дурсгал  
Үзсэн: 1125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй