Шууд Chart

Хадгалалтын горим нь алдагдсан АстраЗенека вакциныг устгалаа

2021-05-12 15:08:09

Энэ сарын 05-ны өдөр Дундговь аймгийн төвөөс тус аймгийн Цагаандэлгэр сум руу коронавируст халдвар /ковид-19/-ын эсрэг вакциныг тээвэрлэх явцад цасан шуурганд төөрч, автомашин цасанд сууж саатан, 05 дугаар сарын 06-ны өдрийн 12.00 цагт Цагаандэлгэр сумын төвд ирэхэд 3 хайрцаг вакцины хадгалалтын горим алдагдаж, +10, +19, +20 хэмтэй болсон байжээ. Иймд горим алдагдсан 250 хүн/тун вакциныг битүүмжилж, хэрэглээнд гаргаагүй бөгөөд вакциныг устгахаар шийдвэрлэжээ.

Мөн энэ сарын 10-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх дархлаажуулалтын түр цэгт нэг блакондоо 10 хүн/тун бүхий АстраЗенека вакцины үлдэгдэл 3 хүн/тунг хүн ирээгүй, задалснаас хойш 6 цаг болсон тул үйлдвэрлэгчийн зааврын дагуу устгасан байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.


Хадгалалтын горим нь алдагдсан АстраЗенека вакциныг устгалаа  
Үзсэн: 1280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй