Шууд Chart

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

2026-04-21 09:04:23

НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцууллаа. Хөдөлгөөний гол зорилго нь усны нөөцийн хомсдол, бохирдолгүй усыг хойч үедээ үлдээх, хэрэгцээг хүртээмжтэй хангах, үерийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн усны дэд бүтцийн байгууламжуудыг барих, усны ухамсартай хэрэглээг бий болгоход чиглэжээ.

Улмаар 2026-2030 онд бохирдлыг бууруулж усны чанарыг сайжруулах, хууль бус олборлолт, хайрга дайргын олборлолтыг зогсоох, хамгаалалтын бүсийг сэргээх, эх ундаргыг хамгаалах, судалгаа хийж иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

Харин НИТХ-ын төлөөлөгч, Засаглал эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа ЕБС-иудын спорт заал, урлаг заалыг түрээсэлж ашиг олох бус сурагчдадаа үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барьж танилцууллаа. Тухайлбал, бямба гарагт 09:00–17:00 цагуудад, ням гарагт 10:00–16:00 цагуудад сургуулийнхаа сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах зохицуулалтыг хийхээр тусгасан бөгөөд чөлөөт цаг үр бүтээлтэй өнгөрөөх, авьяас чадвараа хөгжүүлэх эрүүл амьдралын хэв маягт суралцах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэдгийг онцоллоо.

Мөн Гандантэгчинлэн хийд орчмын бүсийг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх саналуудыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа тэргүүтэй Баянгол дүүргээс сонгогдсон 5 төлөөлөгчийн хамт өргөн барив. Дээрх асуудлуудыг НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ.

 Өнөөдрийн хэлэлцсэн асуудлууд:

  • Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа мега төслүүдийн хэрэгжилтийн явцын талаарх танилцуулга мэдээлэл
  • “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх тухай,
  • Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлээх төслийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах,
  • Газар эзэмших эрх дуусгавар болгох, газрын байршил өөрчлөх зөвшөөрөл олгох тухай
  • Нийслэлийн ЕБС-ийн англи хэлний багшийн дутагдлыг нөхөх арга хэмжээний тухай
  • Асуудал өргөн барих тухай (ЕБС-иуд спорт заал, урлаг заалаа өөрийн сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй ашиглах тухай)
  • Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх тухай
  • Асуудал өргөн барих тухай (Сургуулийн эргүүл ажиллах журамд өөрчлөлт оруулах тухай)
  • 20226 онд нийслэлийн ойгоос бэлтгэх модны хэмжээг батлах тухай
  • “Улаанбаатар байгалийн хий” ХХК-ийн барилга байгууламж, тоног төхөөрөмж худалдан авах тухай
  • Нийслэлийн өмчөөс төрийн болон орон нутгийн өмчид тээврийн хэрэгсэл шилжүүлэн авах тухай
  • “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчилж дүрэмт өөрчлөлт оруулах тухай (Улаанбаатар хотын хийн хангамжийн газар)
  • Хуулийг этгээдийг өөрчлөн байгуулж, дүрмийг шинэчлэн батлах тухай (Улаанбаатар кабель кар ХХК)
  • Нийслэлийн “Ахмадын амралт, сувиллын төв” ОНӨААТҮГ байгуулах тухай
  • Барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай (3 тогтоолын төсөл)
  • Барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
  • Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (НИТХ-н 2026 оны 25/149 дүгээр тогтоол)
  • Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэх тухай
  • Нийслэлийн Улаанбаатар хот нь 2027 онд Нийслэлийн дотоод үнэт цаас гаргаж шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэхийг дэмжих тухай
  • Нийслэлийн гадаад үнэт цаас гаргаж эргэн төлөлтөөс 400 сая ам.долларыг 3 жилээр хойшлуулах тухай
  • Төрийн шагналд тодорхойлох тухай\
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг товлон зарлах тухай

 Эх сурвалж: НИТХ-ХМОНХА


Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив  
Үзсэн: 122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй