Шууд Chart

Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ

2026-04-21 13:28:40

Ус цаг уур судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд нийт нутгаар ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөлийн урьдчилсан төлөвийг харуулсан аюулын зураглалыг туршилтаар боловсрууллаа.

Тус мэдээллийг боловсруулахдаа хиймэл дагуулаар илрүүлсэн олон жилийн халуун цэгийн мэдээ, шатсан талбайн түүхэн мэдээ, газрын бүрхэвчийн зураг, загварын үр дүнгээр тооцоолсон хуурайшлын урьдчилсан мэдээ, ой, хээрийн түймрийн аюулын зэрэглэлийн мэдээллийг ашигласан байна. 

Урьдчилсан мэдээгээр ой, хээрийн гал түймрийн аюул нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд, малчид, аж ахуйн нэгжүүд ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, тамхи татахгүй байх, галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

Маш бага – Түймэр гарах магадлал маш бага

Бага – Түймэр гарах боломж бага

Дунд – Түймэр гарах нөхцөл бүрдэж эхэлсэн

Их – Түймэр гарах өндөр магадлалтай

Маш их – Түймэр гарах, хурдан тархах аюултай нөхцөл


Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ   
Үзсэн: 116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй