Шууд Chart

Эмэгтэй дасгалжуулагч нарт зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2021-05-12 15:59:29

 

ОУХБХ (FIFA) гишүүн холбоодоо дэмжих, эмэгтэй хөл бөмбөгийг хөгжүүлэх зорилготойгоор эмэгтэй дасгалжуулагчийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.

Зургаа дахь удаагийн энэхүү хөтөлбөр нь мэргэжлийн эмэгтэй дасгалжуулагч нарын тоог нэмэгдүүлэх, эмэгтэй тамирчдад ирээдүйн мэргэжилтэн болоход туслалцаа үзүүлэх, эмэгтэй тамирчин, дасгалжуулагч нарын карьерыг дэмжих гол зорилготой юм.

Тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэх хүсэлтэй хүмүүст тавигдах шаардлага нь тун энгийн бөгөөд та АХБХ-ны дасгалжуулагчийн “С” болон түүнээс дээш зэрэглэлтэй, насанд хүрэгчдийн болон хүүхдийн баг дээр ажиллаж байгаа, Англи хэлний зохих төвшний мэдлэгтэй байхад л хангалттай аж.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эмэгтэй дасгалжуулагч нарт зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа  
Үзсэн: 908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй