Шууд Chart

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо

2021-05-12 16:35:01

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит есдүгээр хуралдаан өнөөдөр болж нийт 12 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуралдаанаар үнэт цаасны зах зээлд брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг иргэнд олгохоор шийдвэрлэсэн юм.

Мөн нэр бүхий нэг компанийн үнэт цаасны арилжааг сэргээхээр, дөрвөн хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар, гурван компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, хоёр хуулийн этгээдэд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэлээ.


Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй