Шууд Chart

НҮБ энэ онд дэлхийн ДНБ 4,15 хувиар өснө гэсэн урьдчилсан таамаг гаргалаа

2021-05-13 10:55:24

НҮБ-аас өнгөрөгч нэгдүгээр сард дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг энэ онд 4,7 хувьд хүрч магадгүй гэж мэдээлж байсан бол одоо энэ таамаглалаа өсгөж, 5,4 хувь байна гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ.

Гэхдээ “КОВИД-19”-ийн нөхцөл байдал, олон оронд вакцинжуулалт хангалттай хурдтайгаар хийж чадахгүй зэргээс болоод бүс нутгуудад өсөлт харилцан адилгүй байхыг энэ баримтад онцолжээ.

Өчигдөр гаргасан танилцуулгаас үзэхэд өнгөрсөн онд ДНБ 3,6 хувиар огцом унаснаас болж, энэ онд дэлхийн эдийн засаг 5,4 хувийн өсөлттэй байх төлөв ажиглагджээ.

Дэлхийн хэмжээнд эдийн засаг өсөхөд АНУ, БНХАУ-ын эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, цар тахлын дараа бүрэн сэргэсэн нь нөлөөлнө гэж тэмдэглэж байна. Мөн дэлхийн худалдааны хэмжээ аль хэдийнэ цар тахлын өмнө үеийн түвшиндээ хүрсэн болохыг НҮБ-аас онцолжээ.

Гэвч НҮБ-ын Дэлхийн эдийн засгийн мониторингийн хэлтсийн дарга Хамид Рашид дэлхийн улс орнуудад эдийн засгийн өсөлт харилцан адилгүй байна гэдгийг мэдэгджээ. Тухайлбал, Өмнөд Азийн зарим орон, Африкийн Сахарын өмнөд хэсэг, Латин Америк, Карибын сав газраар эдийн засгийн өсөлт нь “эмзэг, тодорхойгүй” гэж тодорхойлсон бол Европ тивийн орнуудын ДНБ “багахан өснө” гэсэн тооцоо гаргажээ. Вакцины тэгш бус хуваарилалтаас болоод улс орон, бүсүүдийн хооронд эрсдэл бий болгож, эдийн засаг тэгш, тогтвортой байдлаар сэргэж чадахгүй гэж НҮБ-ын ерөнхий эдийн засагч Эллиот Харрис тэмдэглэсэн байна.

Тус тайлангаас үзэхэд, ирэх 2022 онд дэлхийн эдийн засаг өсөлттэй байх төлөв гарч байна. Дэлхийн ДНБ 4,15 хувиар өснө гэж мэдээлжээ.


НҮБ энэ онд дэлхийн ДНБ 4,15 хувиар өснө гэсэн урьдчилсан таамаг гаргалаа  
Үзсэн: 600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй