Шууд Chart

Эхийн эндэгдэл буурчээ

2014-05-12 10:45:50

Эрүүл мэндийн яамнаас энэ оныг “Эх, хүүхдийн эрүүл мэн­дийг дэмжих жил” болгон зарласан. Салбарын яамнаас оны эхэнд уг зорилтын хүрээнд хийх ажлуудын нэг болгож эх, хүүхдийн эндэгдлийг бууруулж ажиллах тодорхой чиглэлүүдийг гаргасан.
 
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд гарсан эхийн эндэгдлийг өнгөрсөн оны  мөн үеийнхтэй харьцуулахад гур­ваар буюу 9.4 промиллээр буурчээ. Харин эцэг, эх, асран хамгаалагч­дын хайхрамжгүйгээс болж хүүхэд усанд унах, хөхөндөө даруулах, өндөр зүйлээс унах, түлэгдэх зэрэг шалтгаанаас үүдэн эндсээр байна. Хөдөө орон нутагт 0-­5 хүртэлх насны хүүхдийн эндэг­дэл төдийлөн буурахгүй байгаа гэнэ. Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 19.7, аймгуудын дундаж 20.8 хувь байгаа аж. Тэгвэл Сүхбаатар аймагт хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 34.5,  Говь­-Алтайд 35.7, Дорноговьд 36.5,  Баян­-Өлгийд 36.8, Өмнөговьд 38.1  хувьтай байгаа нь улс, аймгийн  дунджаас хэт өндөр үзүүлэлт юм байна.

Эхийн эндэгдэл буурчээ   
Үзсэн: 971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй