Шууд Chart

ХХЕГ-ын удирдлагатай хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо

2021-05-14 14:11:34

Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг өнөөдөр хамтран ажилладаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, зарим төрийн цэргийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны газрын дарга, хурандаа Б.Чулуунбат, Ажлын албаны ахлах референт, хурандаа Б.Эрдэнэбилэг нарын төлөөлөл болон Хил хамгаалахын Ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн нарт Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медаль гардуулан өгч, баяр хүргэв.

Хошууч генерал Д.Ганзориг “Эх орноо батлан хамгаалж, хилийн халдашгүй дархан байдлыг сахих эрхэм үүргээрээ бид олон жилийн хамтын ажиллагаатай байгууллага. Улсын хилийн халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал нь Монгол Улсын оршин тогтнох, үндэсний аюулгүй байдлын хамгийн эрхэм бөгөөд дархан хэсэг юм” гээд Ерөнхийлөгчийн зарлигаар түүхт 100 жилийн ойн медалиар шагнасныг гардуулсан юм. Үүний дараа ЗХЖШ, ХХЕГ-ын удирдлагууд хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.


ХХЕГ-ын удирдлагатай хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо  
Үзсэн: 862 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй