Шууд Chart

Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид бүтэн багаар олимпод оролцоно

2021-05-14 14:25:47

“Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ес дэх буюу хамгийн сүүлийн эрхийг эх орондоо авчирлаа. Ингэснээр чөлөөтийн эмэгтэй тамирчид бүтэн багаараа Токиогийн зуны олимпын наадамд оролцохоор боллоо.

Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээний аварга Х.Болортуяа 1/8 шигшээд Хорватын Иван Герич, шөвгийн наймд Венесуэлийн Наталья Гриман Эррераг, хагас шигшээд буюу эрхийн төлөөх барилдаанд  Беларусийн Вероника Ивановад  1:9 харьцаатай ялагдаж яваад өрсөлдөгчөө цэвэр ялсан юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.


Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид бүтэн багаар олимпод оролцоно  
Үзсэн: 1062 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй