Шууд Chart

Амралтын өдрүүдэд ногоон бүс ачаалалтай байна

2021-05-16 15:25:23

Нийслэлийн Онцгой байдлын газраас ногоон бүсийн эргүүл хяналт, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Амралтын өдрүүдэд ногоон бүсэд иргэд явган аялалаар зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж, уулын амуудын зорчих хэсэгт ачаалал үүссэн. Энэ нь ой хээрийн түймэр гарах эрсдэлийг мөн дагуулж байна. Хэдийгээр нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр хуурайшилтын үед ногоон бүсэд зорчихыг хориглосон ч иргэд эрүүл мэндийн шалтгаанаар ногоон бүсэд аялж зугаалсаар байгаа юм.

Ногоон бүсийн галын аюулгүй байдлыг хангах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналт өдөр бүр зохион байгуулагдаж, санамж сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэж байна.

Иргэд , олон нийт ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг сайтар хангаж, түлсэн галын үнс нурам, татсан тамхины ишээ гүйцэд унтрааж галын аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжүүлж байна.


Амралтын өдрүүдэд ногоон бүс ачаалалтай байна  
Үзсэн: 1210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй