Шууд Chart

Бага ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зарлажээ

2021-05-18 14:11:46

Хүүхэд багачуудад олимпын боловсролыг олгох, алдарт тамирчдын амжилт, түүхэн замналаас суралцуулах, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх болон “Токио-2020”, “Бээжин-2022” олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдаа дэмжих зорилгоор “Олимпын өдөр”-ийг угтсан эхний арга хэмжээ болох бага ангийн сурагчдын гар зургийн уралдааныг зарлаж байна.

Одоогоос 127 жилийн тэртээ 1894 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Францын суут соён гэгээрүүлэгч, Барон хэргэмт Пьер де Кубертен орчин үеийн олимпын хөдөлгөөнийг сэргээн, Парис хотноо Олон улсын олимпын хороог үүсгэн байгуулсан тус өдрийг дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Монголын үндэсний олимпын хорооноос олон улсын Олимпын өдрийг угтсан арга хэмжээнүүдийг түлхүү цахим хэлбэрээр өрнүүлэх бөгөөд үүнд сурагчдын дунд гар зураг, шүлэг, эссе бичлэгийн уралдаан, “Спортын алдартан бидний бахархал” сэдэвт цахим уулзалт болон спортын холбоод, олимпын зөвлөлүүдтэй хамтран видео уриалга-контент, цахим сургалт-семинар, телевизүүдтэй хамтран тусгай нэвтрүүлгийг бэлтгэн хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бага ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зарлажээ   
Үзсэн: 1184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй