
Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 13. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 14. Салхины эх одтой, 2 хар мэнгэтэй хөх бич өдөр. Ангараг гараг. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Сэрэхүй. Наран 5 цаг 34 минутад мандан, 20 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Таатай өдөр. Нинжин сэтгэл, хайр, өршөөлийн өдөр байх болно. Спортоор хичээллэх, хурим хийх, хүүхэд олох зэрэгт сайн. Та хайр харамгүй алхам хийх болно. Хэтэрхий бүрэг ичимхий байх хэрэггүй. Өөрийнхөө имижид онцгой анхаарах цаг нь болжээ.
Үхрийн орд (4/20-5/20): Ивээлт өдөр. Оддоос илгээх эрч хүчийг ашигла. Өөрийн дуртай төсөл, үйл ажиллагаандаа оролц, гарах үр дүн нь өндөр байна. Хайр дурлал тань нандин хэвээр байх ба та хайртыгаа хоёулахнаа хамтдаа байж таашаал авах газар аваач. Бүтээлч санаагаа ажилдаа сайнаар ашиглаж чадна.
Ихрийн орд (5/21-6/21): Дотоод сэтгэлийн эрх чөлөө, тэнцвэрт байдлыг олж авах өдөр. Энэ өдөр нийгэмд авьяасаа гайхуулж, сонирхолтой хүмүүстэй танилцаж магадгүй. Хүсэл байвал энэ үдшийг хайртай хүнтэйгээ гэрээс гадуур өнгөрөө. Санхүүгийн бэрхшээлтэй нөхцөл байдлаас та гайхалтай хариу арга хэмжээ авсны үр дүнд гарч чадна.
Мэлхийн орд (6/22-7/22): Хоёрдмол өдөр. Төлөвлөөгүй орлого орж ирснээс болж танд цаг зав гарна. Та амралтаа тансаг сайхан өнгөөрнө. Удаан хүлээсэн хайр дурлал ирнэ. Гэвч энэ нь зөвхөн гадаад үзэмж, боловсрол дээр тулгуурласан чөлөөт харьцаа байна.
Арслангийн орд (7/23-8/22): Завгүй өдөр. Энэ өдөр та зорилгоо гүйцэтгэснээр маш хурдан өнгөрөх болно. Өөрийгөө тайвшруулж, төвлөрүүлэх цаг хугацааг бий болго. Та олон түмний санал бодлыг илүү их анхаарах болно. Учир нь Cap таны ажил мэргэжлийн байранд хэвээр байгаа. Ажил дээрээ юу сонссон тал дээр анхаарлаа хандуул. Та эрх мэдэл бүхий хэн нэгэнтэй санал нийлэхгүй байгаа ч өөрийн үзэл бодлоо хэвээр хадгал.
Охины орд (8/23-9/22): Стресстэй өдөр. Зарга, маргаанд хэтэрхий хурдан оролцох хэрэггүй. Зарлага нь орлогоосоо давж магадгүй. Эрүүл мэндийн асуудал нь учир шалтгааныг олж, байгалийн гаралтай эмчилгээний бүтээгдэхүүн хэрэглэснээр хялбар шийдэгдэнэ. Хэтэрхий их санаа зовсноос эсвэл зүрхний өвчнөөс болж шаналж байгаа бол бясалгал хийх нь таны эрүүл мэндийг сайжруулж, оюун санааг амар тайван болгоно.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Та машин авахаар шийдсэн бол энэ нь амархан шийдэгдэх учраас эхлээд найздаа үзүүлэх юмуу дэлгүүрээр нэг хэсээд үз. Өөрийнхөө мөрөөдөх байдлаа хэвээр үлдээ. Учир нь энэ зүйл хожим нь бодитоор биелэх зүйлийг зөгнөдөг. Жинлүүрийнхэнд гэнэт ирэх томилолтын мэдээ нь тэднийг нэлээн төвөгтэй байдалд оруулах хэдий ч та үүнээс цэвэрхээн мултарч чадна.
Хилэнцийн орд (10/23-11/21): Урамтай өдөр. Буд гарагийн нөлөөгөөр оюун санаанд чинь хүчтэй өөрчлөлт гарч, амьдралынхаа чиг хандлагыг тодорхойлоход дөхөм болно. Хувийн төсөлдөө сэтгэл хангалуун байгаа хэдий ч аливаад хүлээцтэй ханд. Тэвчээртэй байх нь таны давуу тал болно гэдгийг од эрхэс сануулж байна.
Нумын орд (11/22-12/21): Хоёрдмол өдөр. Өдрийн эхний хагаст бие жаахан чилээрхэх ч үдээс хойшоос сэрэглэн цовоо байдалдаа эргэн орох болно. Биеэ дайчлан ажиллаж чадсан хүмүүс удирдлагын зүгээс таатай мэдээг сонсоно. Архи тамхи зэргийг хэтрүүлэхээс болгоомжил. Таатай зүйл энэ үдэш таныг хүлээх тул гэрлүүгээ яараарай.
Матрын орд (12/22-1/19): Өөрийн нэр хүнд, байр сууриа дээшлүүлэх таатай өдөр. Таны хийж гүйцэтгэсэн ажлууд намтрыг баяжуулж, хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулна. Боломжууд таны өмнө гарч ирнэ. Нэр хүнд өсч магадгүй. Юу мэдэх вэ гэхээсээ илүү хэнийг таних вэ гэсэн асуултын хариуг хай. Хамтран ажиллагч таны төлөвлөгөөнд элсэн орно.
Хумхын орд (1/20-2/18): Дуусгаагүй ажил хэргээ дуусгахад таатай өдөр. Дотны хүмүүсийн харьцаа халуун дулаан байна. Таны шинэ зүйлд хурдан дасах чадвар тань амжилтанд хүрэхэд чинь дөхөм байх болно. Өдрийн сүүлийн хагаст шинэ хүмүүстэй танилцах магадгүй таны ажлыг дэмжин туслах ивээн тэтгэгчээ ч олох бололтой.
Загасны орд (2/19-3/20): Таатай өдөр. Сүүлийн хэдэн хоногт танд тохиолдоод байсан хэцүү өдрүүд ард хоцорлоо. Хүмүүс хоорондын харилцаа холбоог сайжруулагч Буд гараг өнөөдөр таны төрсөн ордонд айлчлан ирж байгаа учраас танд тохиолдоод байсан саад тотгорууд ор мөргүй алга болох болно. Таны амбиц ч өсөх боломжтой. Таны ажлын бүтээмж өндөрсөх тусам та бусдын анхаарлын төвд байх болно. Гэхдээ гэр бүлийнхнийхээ өмнө хүлээх хариуцлагыг ор тас мартаж болохгүй.
Өнөөдрийн зурхай /2014.05.13/ | ||
Үзсэн: 882 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.