Шууд Chart

Хүүхдийн элч хөгжмийн зохиолч С.Батболд 300 гаруй дууны ая зохиожээ

2021-06-02 10:30:19

ЦАГИЙН ХҮРД: 1980-аад оноос хойш хүүхдийн дууны урлагт тасралтгүй зүтгэж, 300 гаруй дууны ая зохиосон Хүүхдийн элч хөгжмийн зохиолч Соронзонболдын Батболдыг бид "Цагийн хүрд" хөтөлбөртөө онцоллоо. "Бага ангийн багшдаа баярлалаа", "Эрвээхэй", "Дээс дээс", "Багачуудын ордон" зэрэг хүн бүрийн амандаа аялж өссөн хайртай дууг нь зохиосон тэрээр өнөөдөр ч шинэ уран бүтээлээ туурвисаар байна. Хүн бүрийн хүүхэд насных нь нандин дурсамжийг дуугаар урлаж үлдээдэг хувь заяандаа баярладаг хэмээн хөгжмийн зохиолч С.Батболд ярьж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүүхдийн элч хөгжмийн зохиолч С.Батболд 300 гаруй дууны ая зохиожээ  
Үзсэн: 2089 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй