Шууд Chart

Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний гишүүн солилцооны хөтөлбөр эхэллээ

2026-07-22 16:59:27

Монголын улаан загалмай нийгэмлэг, Японы улаан загалмай нийгэмлэг хамтран жил бүр “Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний гишүүн солилцооны хөтөлбөр” хэрэгжүүлдэг. Энэ жилийн “Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний гишүүн солилцооны хөтөлбөр” 07 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Монгол Улсад болж байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд хоёр орны Хүүхэд, залуучуудын улаан загалмайн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүмүүнлэгийн ажлын сайн туршлага солилцох, үндэсний соёл, уламжлалаа сурталчилж, найрсаг нөхөрлөлийг бий болгоход зорилготой юм.

Хөтөлбөрт Японы Айчи, Чиба, Гифү мужийн Өсвөрийн улаан загалмайчдад, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөдөлөөний нийт 30 гишүүд хамрагдаж байна. Оролцогчид Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцав.

Хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Улаан загалмайн хороо, Монгол ахуй соёлтой танилцах, Цусны төвийн үйл ажиллагаатай танилцахаас гадна Ахмадын асрамжийн газарт очиж, хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах юм байна.

 


Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний гишүүн солилцооны хөтөлбөр эхэллээ  
Үзсэн: 68 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй