Шууд Chart

Нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна /2021.06.07 А/55/

2021-06-10 05:35:01

Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНРТ-д Телевизийн дохиог алс зайд радио долгионоор дамжуулах хөдөлгөөнт төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар сонгох.

Тендер шалгаруулалтын дугаар: 2021.06.07 А/55

МҮОНРТ-д Телевизийн дохиог алс зайд радио долгионоор дамжуулах хөдөлгөөнт төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчийг  сонгох нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтанд оролцогч нь: Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Байгууллага аж ахуйн нэгжийн танилцуулга

- Байгууллага аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн  гэрчилгээ /Нотариатаар   баталгаажуулсан байх/

- Ижил төстэй ажил үйлчилгээ үзүүлсэн танилцуулга, гэрээ, гэрээ дүгнэсэн акт,

- Санхүүгийн чадамжтайг нотлох  /Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан/

-Татварын газраас тодорхойлолт ирүүлэх /өргүй эсэх/

- Үнийн санал ирүүлнэ /НӨАТ-татвар болон бусад бүх зардал шингэсэн/

- Албан ёсны дистрибьютер байх

Бараа нийлүүлэх эцсийн хугацаа: 2021оны 06 дугаар сарын 28-ны өдрийг дуустал

Материалаа битүүмжлэн  2021 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн 12 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар  ирүүлнэ үү.
 
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар МҮОНРТ-ийн Санхүүгийн алба 70117004 /дотуур утас 2206/  91100636 дугаарын утастай холбоо барина уу.

Хаяг: БГД, 11 дүгээр хороо Хувьсгалын зам-3 МҮОНРТ-ийн байр

Нийтэлсэн: MNB тендер

Нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна /2021.06.07 А/55/  
Үзсэн: 1083 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй